Wednesday, January 6, 2010

Энэтxэг орны туxай сэтгэгдэл - 5





Энэxүү xэсэгтээ энэтxэгийн xоол xүнсний талаар дурдая гэж бодлоо. Миний xувьд гэвэл энэтxэгийн xоолыг анx Мумбайгаас ирж байxдаа идэж байсан юм байна аа. Анx онгоцон дотор идэxэд xоолойгоор даваxааргүй зүйл байсан. Xарин одоо ирээд багагүй xугацааг өнгөрөөлөө. Энэ xугацаанд орчинтойгоо танилцаад иx зүйл үзжээ. Монголчуудийн нэг үг байдаг Усыг нь уувал Ёсыг нь дага үүний адилаар одоо ч бас ч гэж энэтхэг xоолыг иддэг болоод байгаа. Эдний xоол нь маш иx xалуун ногоо xийдэг ба анx ирчээд xараxад нэг л биш xарагдаад байсан даа. Одоо бол идье идье гэдэг л болсондоо xэ xэ. Энэтxэгчүүд xоолондоо маш иx таxианы маx xэрэглэдэг ба тэр нь үнэxээр гоё шүү. Мөн бид бүxэн өдөр цайны цагаараа өндөгтэй боов иддэг. Тэр нь монголын прошки л гэсэн үг. Бараг прошкиноос ч гоё гэж болно доо. Ер нь анx ирснийгээ бодоxод одоо бол энэтxэг маш иx таалагдаж байгаа шүү.......

Энэтхэг орны тухай сэтгэгдэл-4

Энэтхэгт монгол оюутнууд сурахад нэг тааламжтай зүйл нь амьдралын өртөг юм. Европын орнууд юм уу Америк бас азийн зарим орон Япон, Сингапуртай харьцуулах юм биш шүү дээ. Гэхдээ энэ нь ядуу оронд сурахад боловсрол нь бас тийм гэсэн үг биш шүү дээ. Энэтхэг бол эдийн засгийн хөгжлийн хурдацаараа Хятадын дараа орох агуу том орон гэдэгтэй хэн ч санал нийлэх биз...Монголчуудын энэ оронд олноороо ирж суралцах болсон нэг том шалтгаан бол мэдээллийн технологийн салбарт олсон маргашгүй байр суурь аутсорингын чиглэлээр хийж байгаа энэтхэгийн компаниудын үйл ажиллгааг хүлээн зөвшөөрсөнтэй холбоотой гэж боддог.Албан ёсны хэлээ англи болгосон энэ орноос судалж сурах зүйл үнэхээр их байдаг юм. Дараа дараагийн постууд голцуу энэ талаар бичих тул одоо зөвхөн оюутан хүнд нэн шаардлагатай амьдрах нөхцөлийн тухай эхлээд жаахан бичнээ.Энд миний ойлгосноор байр хөлслөх хоол ундны төрөл энд байгаа монголчууд яаж амьдардаг хэрхэн чөлөөт цагаа өнгөрөөдөг ..баяр тэмдэглэх гээд олон зүйл орно гэж бодож байна. Ер нь бол тус тусад нь сэдэв болгоод оруулнаа.Гэхдээ заавал бас тэгж явцуураад байх нь хэр зохимжтой юм болоо бас гайхаад л байна.Бас санал хүсэлтээ бичээрэй

Энэтхэг орны туxай сэтгэгдэл - 3


Сайн байцгаана уу. Энэхүү xэсэгтээ та бүxэндээ дээрxи дурдсан Аото хэмээx унааны талаар дэлгэрэнгүй танилцуулаx гэж байна аа. Энэxүү аото xэмээx унаа нь энэтxэгийн авто тээврийн 50 гаруй xувийг xангадаг ба энэxүү унаа нь энэтxэг даяараа ашигладаг юм байнлээ. Нэг үгээр монголын такси гэж ойлгож болно оо. Аото нь нэг километрт 7 рупее(210 Төгрөг) байдаг. Аотогоор үйлчлүүлэxэд xялбар ба xурдан унаа юмаа. Гэxдээ зарим тоxиолдолд бас аотоны жолоочид нь илүү иx мөнгө аваx гээд байдаг юм. Анx ирчиxээд тэрийг нь мэдэхгүй зөндөө мөнгө өгөөд байсан гээч. Өө тэгээд удаxгүй занг нь олоод xарьцдаг болсон доо. Бас орой болоxоор метр дээр нь xагасыг нь нэмж авна гээд байдаг нь үнэxээр ядаргаатай гээч... Бас ийш тийшээ явж юм үзэx болоxоороо такси, автобус xөлслөөд явдаг.

Энэтхэг орны тухай сэтгэгдэл-2..

Эх орондоо байхдаа гадаадынхан манай аль болохгүй бүтэхгүй гэсэн болгоны тухай бичиж бас зураг авч байгаад их эмзэглэдэг байлаа...Бидний муу муухай болгоны тухай сонирхож байгаа нь хэний ч сэтгэлд тийм таатай санагдахгүй лавтай..Гэхдээ би өөрөө энд ирчихээд гадныхан яагаад тийм юм сонирхоод байдгийг бас нэг талаар ойлгосон гэхүү дээ.хэ хэ..Өөрөөр хэлбэл надад бас энэтхэгийн бас аль болохгүй бүтэхгүй сонин хачин нь илүү сонирхол татаад байсантай холбоотой. Дэлхий дээрхи бүх л аялагчидад тухайн улсын тэр л зүйл их сонирхолтой санагддаг бололтой...Харин энэтхэгчүүд харин тэр сонин хачин өөр хаана ч үзэж харахгүй өнгө төрхөөрөө бараг бахархдаг болуу гэмээр санагдсан шүү...Гуйлга гуйж байгаа хөгшин хөвөө янз бүрийн хүмүүс бол эндэхийн имиж болсон гэдэгтэй та санал нийлэх биз дээ. Эд бол үнэн ядаргаатай даа..Гадны хүмүүстэй илүү тулж ажиллана.. Бас бага мөнгө өгөхөд дургүйцэж дарамтална гэж байгаа..Бас нэг төрлийн хүйсээ солиулсан юм уу ,эсвэл албаар эмэгтэй хувцас өмссөн хэсэг бүлэг этгээдүүд байна..Тэд нар бол европд байдаг циаганууд бөгөөд зарим талаараа тэд нараас илүү гэмээр юм байна лээ. Нутгийн энэтхэгүүд өөрсдөө бол тэд нараасаа их зугтаадаг юм байна лээ.Би нэг удаа бүр тийм тохиолдол харсан юм.Яг урдаасаа ирж байсан тэд нарыг хараад замын нөгөө талд зугтаж байсан . хэ хэ. Би яахав хэл мэдэхгүй хүн болоод л өнгөрсөн..Сураг сонссоноор бол харааж ерөөдөг гээд их сэжиглэдэг гэсэн шүү...За тэгээд гудамжинд хоног төөрүүлэх согтоод унасан хүн зөндөө тааралдана. Халуун дулаан болоод л болдог байх..манайд бол олон хүн чад болсон байх байлгүй дээ...Бас нөгөө талаар эд өөрсдөө энэ байдалдаа их дуртай юм уу гэмээр сэтгэгдэл төрсөн шүү..Эд нар ч бүртгэл тоонд ордоггүй тийм ард түмэн гэсэн Хэрвээ эд нарыгаа яг тоолж чаддаг бол эдний хүн ам одоо байгаагаасаа нилээд илүү болох байх даа ..

Энэтхэг орны тухай миний сэтгэгдэл-1

....Энэтхэг орон ..Энэтхэг хүмүүс ..гээд би юу мэддэг билээ..(..25 ийн Алтай ахыг дууриав..) Яг үнэндээ Таж Махал ордон , энэтхэг кино дуу ,цаг агаар нь бөгчим халуун , хүмүүс нь хар бараан царайтай ..гэхээс өөр тоймтой юм сэтгэлд буухгүй л байсан даа..Энд ирсэнээс хойш өнөөг хүртэл хугацаанд ямар ч байсан миний анхны төсөөлөл их өөрчлөгдсөн нь мэдээж...Ямар ч байсан анх төсөөлж байсан шиг аймшигтай халуун байсангүй...Бидний ирж байх үе буюу 8 сард ид халуун цаг нь биш байлаа. 2 сар хүртлээ ерөнхийдөө манайхаар бол зуны тийм нэг их халуун биш гэмээр цаг агаартай бөгөөд заримдаа оройдоо сэрүүхэн ч гэмээр юм байна лээ..Энэтхэг өөрөө маш том өргөн уудам нутагтай олон үндэстний өлгий орон болохоор цаг агаар нь бас өөр өөр байх юм. Үндсэндээ хойд Энэтхэг өмнөд Энэтхэг гэж хуваагддаг бөгөөд энд хоол хүнс ёс заншил шашин мөргөл хэл ус гээд гадны хүнд илт анзаарагдахаар өөр юм байна лээ. Миний байгаа Бангалор хот бол Карнатака мужийн нийслэл бөгөөд 4-5 сая хүн амтай том хот юм..Энэтхэгтээ бол Америкийн силикон хөндий гэсэн алдрыг хүртсэн бас үгүй амьдралын өртгөөр дээгүүртэй ордог хот гэж байгаа..Энд Энэтхэгийн хамгийн нэр алдартай софтвэрийн компануудын 60% нь байрлаж үйл ажиллагаа явуулдаг болохоор дэлхий даяар ч нэр нь цууриатдаг хот юм байна лээ..Шинэ шинэ барилга орон сууц үйлдвэр үйлчилгээний төвүүд их баригдсан бас баригдаж байгаа нь илт юм байна. Бангалорт бас шинэ метро баригдаж байгаа бөгөөд энэ үйлчилгээ бол Мумбайгаас өөр хотод байхгүй гэхээр бас гайгүй хотынхоо тоонд ордог гэсэн үг...Тээвэр үйлчилгээний хувьд энэтхэгийн аль ч хотод байдаг дүр төрх харагддаг. Аото гэж эндэхийнхэн ярьдаг гурван дугуйт хүн тээврийн унаа газар сайгүй байх бөгөөд ерөнхийдөө хотын нийтийн тээврийн 50% нь энэ үйлчилгээнд хамрагддаг гэж болно.Халуун орны хувьд хамгийн тохиромжтой унаа бол энэ юм байна лээ. Бас соёлтой орнуудад байдаг шар такси гэж бидний нэрлэдэг унаа бас байна.Гэхдээ харьцангүй үнэтэй учир тэр болгон бидний мэт оюутнууд үйлчлүүлээд байхгүй .Автобус үйлчилгээ бас мэдээж байгаа..Ер нь бол энэ тээврийн үйлчилгээний талаар тусдаа зураг хөрөгтэй нь сэдэв болгож оруулах тул ингээд зогсоё.....Олон улсын стандартад нийцсэн онгоцны буудал барьж ашиглалтанд саяхан оруулсан бөгөөд энэ талаар ч бас дараа дэлгэрэнгүй өгүүлэх болно.Хүмүүсийн харьцаа бол ерөнхийдөө дорны маягын хандлагатай учиргүй нэг их саймшраад байхгүй ч бас нэг их тийм хөндий зан гайгүй гэж ажигласан...Хүн ам нь нийтдээ англиар ярьдаг болохоор хэлний тал дээр хүндрэл гарах асуудал гайгүй..Гэхдээ бас нэг их сайн ярьдаг улс нь тийм олон биш юм байна лээ.Ямар ч байсан үйлчилгээ тээвэрт ойлголцоод байна гэсэн үг.Дээр цаг агаарын талаар хальт ярьсан. Цаг агаарын хувьд монгол хүнд байж ядаад байх юм байхгүй Халууны улирал нь 2 сарын дундаас эхлээд 7 сар хуртэл үргэлжилдэг бололтой юм байна лээ.Тэгээд дараа нь борооны улирал эхэлдэг гэж байгаа.

Анхны бичлэг бас зорилгоосоо товчхон ...

За юуны өмнө миний блогоор зочилж байгаа уншигч нартаа энэ өдрийн мэнд дэвшүүлье. ..Блогынхоо үндсэн загвар өнгө төрхийг олох гэж бага зэрэг ажиллалаа.Цаашдаа явцын дунд би өөрөө ч туршлагатай болж блог маань ч өөрийн гэсэн дүр төрхөө олох биз дээ. Миний хувьд Энэтхэг улсад суралцаж амьдрахаар ирээд бас ч үгүй тодорхой хугацааг өнгөрөөсөн байна. Хэдийгээр богинохон ч гэлээ энд өнгөрүүлсэн өдөр бүхэн маань надад амьдралын нэг том сургууль болж байна даа...Анх ирээд урьд нь зөвхөн сургаар л мэддэг байсан энэ орны ахуй амьдрал орчин нөхцөлд дасах, үзэж сонсоогүй хүн зон хэл ёс заншил гээд бэрхшээлтэй зүйл олон тохиолдсон .Гэхдээ гадаадад сурч ажиллаж байгаа олон монгол залууст энэ бүхэн тохиолддог болохоор бэрхшээлтэй болохгүй бүтэхгүй гэх талаас нь биш аль болох гэрэлтэй гэгээтэй талаас нь энэ блогтоо бичиж танилцуулж байх зорилготой байгааг минь ойлгоорой..Бас нөгөө талаасаа анхааруулах болгоомжлуулах үүднээс аль ч орон болгонд байдаг монголчууд бидэнд хэрэгтэй зарим мэдээллийг оруулж байх болноо...Би өөрөө оюутан хүн бас залуу хүнийхээ хувьд над шиг энэ оронд сурч ажиллах сонирхолтой хүмүүст үнэн бодитой хэрэг болох мэдээллийг өгөх зорилгоор та бүхэнтэй хамтран ажиллаж санал бодлоо хуваалцахдаа баяртай байх болноо гэдгээ бас хэлье. Цаашдаа пост болгондоо бичих мэдээллээр уулзаж байна гэдэгтээ итгэлтэй байна.