Wednesday, January 6, 2010
Анхны бичлэг бас зорилгоосоо товчхон ...
За юуны өмнө миний блогоор зочилж байгаа уншигч нартаа энэ өдрийн мэнд дэвшүүлье. ..Блогынхоо үндсэн загвар өнгө төрхийг олох гэж бага зэрэг ажиллалаа.Цаашдаа явцын дунд би өөрөө ч туршлагатай болж блог маань ч өөрийн гэсэн дүр төрхөө олох биз дээ. Миний хувьд Энэтхэг улсад суралцаж амьдрахаар ирээд бас ч үгүй тодорхой хугацааг өнгөрөөсөн байна. Хэдийгээр богинохон ч гэлээ энд өнгөрүүлсэн өдөр бүхэн маань надад амьдралын нэг том сургууль болж байна даа...Анх ирээд урьд нь зөвхөн сургаар л мэддэг байсан энэ орны ахуй амьдрал орчин нөхцөлд дасах, үзэж сонсоогүй хүн зон хэл ёс заншил гээд бэрхшээлтэй зүйл олон тохиолдсон .Гэхдээ гадаадад сурч ажиллаж байгаа олон монгол залууст энэ бүхэн тохиолддог болохоор бэрхшээлтэй болохгүй бүтэхгүй гэх талаас нь биш аль болох гэрэлтэй гэгээтэй талаас нь энэ блогтоо бичиж танилцуулж байх зорилготой байгааг минь ойлгоорой..Бас нөгөө талаасаа анхааруулах болгоомжлуулах үүднээс аль ч орон болгонд байдаг монголчууд бидэнд хэрэгтэй зарим мэдээллийг оруулж байх болноо...Би өөрөө оюутан хүн бас залуу хүнийхээ хувьд над шиг энэ оронд сурч ажиллах сонирхолтой хүмүүст үнэн бодитой хэрэг болох мэдээллийг өгөх зорилгоор та бүхэнтэй хамтран ажиллаж санал бодлоо хуваалцахдаа баяртай байх болноо гэдгээ бас хэлье. Цаашдаа пост болгондоо бичих мэдээллээр уулзаж байна гэдэгтээ итгэлтэй байна.
Subscribe to:
Post Comments (Atom)
No comments:
Post a Comment