Wednesday, January 6, 2010

Энэтхэг орны тухай сэтгэгдэл-4

Энэтхэгт монгол оюутнууд сурахад нэг тааламжтай зүйл нь амьдралын өртөг юм. Европын орнууд юм уу Америк бас азийн зарим орон Япон, Сингапуртай харьцуулах юм биш шүү дээ. Гэхдээ энэ нь ядуу оронд сурахад боловсрол нь бас тийм гэсэн үг биш шүү дээ. Энэтхэг бол эдийн засгийн хөгжлийн хурдацаараа Хятадын дараа орох агуу том орон гэдэгтэй хэн ч санал нийлэх биз...Монголчуудын энэ оронд олноороо ирж суралцах болсон нэг том шалтгаан бол мэдээллийн технологийн салбарт олсон маргашгүй байр суурь аутсорингын чиглэлээр хийж байгаа энэтхэгийн компаниудын үйл ажиллгааг хүлээн зөвшөөрсөнтэй холбоотой гэж боддог.Албан ёсны хэлээ англи болгосон энэ орноос судалж сурах зүйл үнэхээр их байдаг юм. Дараа дараагийн постууд голцуу энэ талаар бичих тул одоо зөвхөн оюутан хүнд нэн шаардлагатай амьдрах нөхцөлийн тухай эхлээд жаахан бичнээ.Энд миний ойлгосноор байр хөлслөх хоол ундны төрөл энд байгаа монголчууд яаж амьдардаг хэрхэн чөлөөт цагаа өнгөрөөдөг ..баяр тэмдэглэх гээд олон зүйл орно гэж бодож байна. Ер нь бол тус тусад нь сэдэв болгоод оруулнаа.Гэхдээ заавал бас тэгж явцуураад байх нь хэр зохимжтой юм болоо бас гайхаад л байна.Бас санал хүсэлтээ бичээрэй

No comments:

Post a Comment