Wednesday, January 6, 2010
Энэтхэг орны тухай сэтгэгдэл-2..
Эх орондоо байхдаа гадаадынхан манай аль болохгүй бүтэхгүй гэсэн болгоны тухай бичиж бас зураг авч байгаад их эмзэглэдэг байлаа...Бидний муу муухай болгоны тухай сонирхож байгаа нь хэний ч сэтгэлд тийм таатай санагдахгүй лавтай..Гэхдээ би өөрөө энд ирчихээд гадныхан яагаад тийм юм сонирхоод байдгийг бас нэг талаар ойлгосон гэхүү дээ.хэ хэ..Өөрөөр хэлбэл надад бас энэтхэгийн бас аль болохгүй бүтэхгүй сонин хачин нь илүү сонирхол татаад байсантай холбоотой. Дэлхий дээрхи бүх л аялагчидад тухайн улсын тэр л зүйл их сонирхолтой санагддаг бололтой...Харин энэтхэгчүүд харин тэр сонин хачин өөр хаана ч үзэж харахгүй өнгө төрхөөрөө бараг бахархдаг болуу гэмээр санагдсан шүү...Гуйлга гуйж байгаа хөгшин хөвөө янз бүрийн хүмүүс бол эндэхийн имиж болсон гэдэгтэй та санал нийлэх биз дээ. Эд бол үнэн ядаргаатай даа..Гадны хүмүүстэй илүү тулж ажиллана.. Бас бага мөнгө өгөхөд дургүйцэж дарамтална гэж байгаа..Бас нэг төрлийн хүйсээ солиулсан юм уу ,эсвэл албаар эмэгтэй хувцас өмссөн хэсэг бүлэг этгээдүүд байна..Тэд нар бол европд байдаг циаганууд бөгөөд зарим талаараа тэд нараас илүү гэмээр юм байна лээ. Нутгийн энэтхэгүүд өөрсдөө бол тэд нараасаа их зугтаадаг юм байна лээ.Би нэг удаа бүр тийм тохиолдол харсан юм.Яг урдаасаа ирж байсан тэд нарыг хараад замын нөгөө талд зугтаж байсан . хэ хэ. Би яахав хэл мэдэхгүй хүн болоод л өнгөрсөн..Сураг сонссоноор бол харааж ерөөдөг гээд их сэжиглэдэг гэсэн шүү...За тэгээд гудамжинд хоног төөрүүлэх согтоод унасан хүн зөндөө тааралдана. Халуун дулаан болоод л болдог байх..манайд бол олон хүн чад болсон байх байлгүй дээ...Бас нөгөө талаар эд өөрсдөө энэ байдалдаа их дуртай юм уу гэмээр сэтгэгдэл төрсөн шүү..Эд нар ч бүртгэл тоонд ордоггүй тийм ард түмэн гэсэн Хэрвээ эд нарыгаа яг тоолж чаддаг бол эдний хүн ам одоо байгаагаасаа нилээд илүү болох байх даа ..
Subscribe to:
Post Comments (Atom)
No comments:
Post a Comment