....Энэтхэг орон ..Энэтхэг хүмүүс ..гээд би юу мэддэг билээ..(..25 ийн Алтай ахыг дууриав..) Яг үнэндээ Таж Махал ордон , энэтхэг кино дуу ,цаг агаар нь бөгчим халуун , хүмүүс нь хар бараан царайтай ..гэхээс өөр тоймтой юм сэтгэлд буухгүй л байсан даа..Энд ирсэнээс хойш өнөөг хүртэл хугацаанд ямар ч байсан миний анхны төсөөлөл их өөрчлөгдсөн нь мэдээж...Ямар ч байсан анх төсөөлж байсан шиг аймшигтай халуун байсангүй...Бидний ирж байх үе буюу 8 сард ид халуун цаг нь биш байлаа. 2 сар хүртлээ ерөнхийдөө манайхаар бол зуны тийм нэг их халуун биш гэмээр цаг агаартай бөгөөд заримдаа оройдоо сэрүүхэн ч гэмээр юм байна лээ..Энэтхэг өөрөө маш том өргөн уудам нутагтай олон үндэстний өлгий орон болохоор цаг агаар нь бас өөр өөр байх юм. Үндсэндээ хойд Энэтхэг өмнөд Энэтхэг гэж хуваагддаг бөгөөд энд хоол хүнс ёс заншил шашин мөргөл хэл ус гээд гадны хүнд илт анзаарагдахаар өөр юм байна лээ. Миний байгаа Бангалор хот бол Карнатака мужийн нийслэл бөгөөд 4-5 сая хүн амтай том хот юм..Энэтхэгтээ бол Америкийн силикон хөндий гэсэн алдрыг хүртсэн бас үгүй амьдралын өртгөөр дээгүүртэй ордог хот гэж байгаа..Энд Энэтхэгийн хамгийн нэр алдартай софтвэрийн компануудын 60% нь байрлаж үйл ажиллагаа явуулдаг болохоор дэлхий даяар ч нэр нь цууриатдаг хот юм байна лээ..Шинэ шинэ барилга орон сууц үйлдвэр үйлчилгээний төвүүд их баригдсан бас баригдаж байгаа нь илт юм байна. Бангалорт бас шинэ метро баригдаж байгаа бөгөөд энэ үйлчилгээ бол Мумбайгаас өөр хотод байхгүй гэхээр бас гайгүй хотынхоо тоонд ордог гэсэн үг...Тээвэр үйлчилгээний хувьд энэтхэгийн аль ч хотод байдаг дүр төрх харагддаг. Аото гэж эндэхийнхэн ярьдаг гурван дугуйт хүн тээврийн унаа газар сайгүй байх бөгөөд ерөнхийдөө хотын нийтийн тээврийн 50% нь энэ үйлчилгээнд хамрагддаг гэж болно.Халуун орны хувьд хамгийн тохиромжтой унаа бол энэ юм байна лээ. Бас соёлтой орнуудад байдаг шар такси гэж бидний нэрлэдэг унаа бас байна.Гэхдээ харьцангүй үнэтэй учир тэр болгон бидний мэт оюутнууд үйлчлүүлээд байхгүй .Автобус үйлчилгээ бас мэдээж байгаа..Ер нь бол энэ тээврийн үйлчилгээний талаар тусдаа зураг хөрөгтэй нь сэдэв болгож оруулах тул ингээд зогсоё.....Олон улсын стандартад нийцсэн онгоцны буудал барьж ашиглалтанд саяхан оруулсан бөгөөд энэ талаар ч бас дараа дэлгэрэнгүй өгүүлэх болно.Хүмүүсийн харьцаа бол ерөнхийдөө дорны маягын хандлагатай учиргүй нэг их саймшраад байхгүй ч бас нэг их тийм хөндий зан гайгүй гэж ажигласан...Хүн ам нь нийтдээ англиар ярьдаг болохоор хэлний тал дээр хүндрэл гарах асуудал гайгүй..Гэхдээ бас нэг их сайн ярьдаг улс нь тийм олон биш юм байна лээ.Ямар ч байсан үйлчилгээ тээвэрт ойлголцоод байна гэсэн үг.Дээр цаг агаарын талаар хальт ярьсан. Цаг агаарын хувьд монгол хүнд байж ядаад байх юм байхгүй Халууны улирал нь 2 сарын дундаас эхлээд 7 сар хуртэл үргэлжилдэг бололтой юм байна лээ.Тэгээд дараа нь борооны улирал эхэлдэг гэж байгаа.